Rentu

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 8 сар

1. Цуглуулдаг мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл, утасны дугаар, профайл зураг.

Дэлгүүрийн мэдээлэл: дэлгүүрийн нэр, лого, байршил, утас (дэлгүүр нээсэн хэрэглэгчид).

Баталгаажуулалтын (KYC) мэдээлэл: хэрэглэгч болон дэлгүүр эзэмшигч сайн дурын үндсэн дээр баталгаажуулах хүсэлт гаргахад иргэний үнэмлэх, бизнесийн бичиг баримтын зураг зэргийг илгээх бөгөөд эдгээрийг зөвхөн баталгаажуулалтын зорилгоор ашиглаж, хандах эрхийг хязгаарлагдмал ажилтнаар хязгаарладаг.

Захиалгын мэдээлэл: захиалгын түүх, сонгосон төлбөрийн сувг, хүргэлт/очиж авах хэлбэр, ашигласан купон/оноо. Карт, дансны дугаар зэрэг мэдрэмтгий төлбөрийн мэдээллийг бид өөрийн серверт хадгалдаггүй — төлбөрийг Bonum-ийн (эсвэл түүнтэй адилтгах лицензтэй) төлбөрийн систем шууд боловсруулна.

Байршлын мэдээлэл: ойролцоох зар санал болгох зорилгоор сүүлд үзсэн/хайсан байршил таны браузерын localStorage-д л хадгалагдана, серверт илгээгдэхгүй. Дэлгүүр эзэмшигчийн сайн дураар асаасан зарын GPS байршил (сүүлд бүртгэгдсэн цэг) тухайн зарыг үзэж буй хэрэглэгчдэд харагдана.

Техникийн мэдээлэл: төхөөрөмж, browser төрөл, IP хаяг — аюулгүй байдал, залилан илрүүлэх зорилгоор.

2. Мэдээллийг ашиглах зорилго

Захиалга үүсгэх, төлбөр гүйцэтгэх, захиалгын явцыг удирдах.

Захиалгын төлөв, шинэ мессеж, урамшууллын оноо зэрэг мэдэгдлийг илгээх.

Хэрэглэгч, дэлгүүрийн бүртгэлийг баталгаажуулах, барьцааны нөхцөлийг тохируулах.

Үйлчилгээг сайжруулах, залилан/буруу ашиглалтаас хамгаалах.

Хууль, эрх бүхий байгууллагын хүсэлтэд хариу өгөх.

3. Мэдээлэл хуваалцах

Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Зөвхөн дараах тохиолдолд хуваалцана:

Захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай тал (жишээ нь түрээслэгчийн нэр, утас, хүргэлтийн хаяг тухайн захиалгын дэлгүүр эзэмшигчид харагдана).

Төлбөр гүйцэтгэх зорилгоор Bonum зэрэг холбогдох төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч.

Хууль тогтоомжийн дагуу албан ёсны шаардлага гарсан тохиолдолд.

4. Мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал

Нэвтрэх нууц үг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана. Баталгаажуулалтын зорилгоор илгээсэн бичиг баримтын зургийг зөвхөн шийдвэр гартал (баталгаажсан/татгалзсан) шаардлагатай хугацаанд хадгална. Мэдээллийг зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах зохих техникийн, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг.

5. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч өөрийн профайл мэдээллээ дашбоардаас засах, эсвэл бүртгэлээ бүрэн устгуулах хүсэлтийг support@rentu.mn хаягаар илгээх боломжтой. Бид хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

6. Cookie болон локал хадгалалт

Сайт нэвтрэлтийн session болон сүүлд үзсэн байршил, хайлтын тохиргоо зэргийг ажиллагаанд зайлшгүй шаардлагатай cookie/localStorage ашиглан таны төхөөрөмж дээр хадгалдаг.

7. Өөрчлөлт

Энэхүү бодлого цаг хугацааны явцад шинэчлэгдэж болох бөгөөд өөрчлөлтийг платформ дээр нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.

Нууцлалтай холбоотой хүсэлт: support@rentu.mn