Тусламжийн төв
Rentu-г ашиглахтай холбоотой түгээмэл асуултууд. Хайсан хариултаа олохгүй бол доор дурдсан хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Бүртгэл, нэвтрэлт, баталгаажуулалт
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Баруун дээд буланд байрлах "Бүртгүүлэх" товчийг дарж имэйл, утасны дугаараа ашиглан бүртгэл үүсгэнэ.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх хуудсан дээрх "Нууц үг мартсан" холбоосоор дамжуулан имэйлээрээ шинэ нууц үг тохируулах боломжтой.
Имэйл, утасны дугаараа хэрхэн баталгаажуулах вэ?
Профайл хуудаснаас имэйл (Google) эсвэл утасны дугаараа (SMS код) баталгаажуулна. Хамгийн багадаа нэгийг баталгаажуулснаар захиалга өгөх/захиалга хүлээн авах боломжтой болно.
Ирэх "Баталгаажсан хэрэглэгч" тэмдэг гэж юу вэ?
Иргэний үнэмлэхээ илгээж админаар баталгаажуулсан хэрэглэгч, дэлгүүрийн профайл дээр ногоон тэмдэгтэй харагдана. Баталгаажсан түрээслэгчид зарим зар дээр барьцаа төлбөргүйгээр захиалга хийх боломжтой.
Түрээслэгчид зориулсан
Хэрхэн зар хайх вэ?
Нүүр хуудасны хайлтын талбар болон ангилалаар шүүж хүссэн зараа олно уу. Байршлаар хайхад ойролцоох зарууд эхэнд харагдана. Категори болон бүх зарын жагсаалтын хуудсан дээр "Эрэлттэй", "Үнэлгээ өндөр", "Шинэ", "Хямд", "Хямдралтай" гэсэн шүүлтүүрээр жагсаалт болон газрын зургийг эрэмблэх боломжтой.
Захиалга хэрхэн хийх вэ?
Зарын дэлгэрэнгүй хуудаснаас хугацаагаа сонгож, хүргэлтээр авах эсвэл өөрөө очиж авахаа сонгон, QPay, карт эсвэл WeChat Pay-ээр (Bonum төлбөрийн систем) төлбөрөө хийж захиалгаа баталгаажуулна. Зээлээр/хуваан төлөх сонголт удахгүй нэвтэрнэ.
Захиалгаа хаанаас хянах вэ?
Хяналтын самбар → "Миний захиалгууд" хэсгээс бүх захиалгынхаа төлөв, түүхийг харах боломжтой.
Захиалгаа цуцлах, буцаан олголт хэрхэн авах вэ?
Захиалга "Дууссан" болоогүй л бол цуцлах боломжтой. Цахимаар төлсөн төлбөр автоматаар буцаан олгогдож, дэлгэрэнгүйг "Миний захиалгууд" хуудаснаас харах боломжтой.
Хямдрал, купон, оноо хэрхэн ашиглах вэ?
Хямдралтай зар нь "Хямдралтай" тэмдэгтэй харагдана. Захиалга хийх үед дэлгүүрийн купон код болон урьдчилан хуримтлуулсан онооёо (найзаа урьсны урамшуулал зэргээр цугласан) төлбөрөөс хасаж ашиглах боломжтой. Найз урих холбоос, оноогоо "Урамшуулал" хуудаснаас харна.
Даатгал авах шаардлагатай юу?
Зарим зар дээр нэмэлт даатгалын багц санал болгодог бөгөөд захиалга хийх үед сонгосон тохиолдолд л төлбөрт нэмэгдэнэ. Заавал биш, зарын дэлгэрэнгүй хуудсан дээр байгаа эсэхийг харна.
Хүргэлттэй үү, өөрөө очиж авах уу?
Дэлгүүр эзэмшигчийн тохиргооноос хамаарч зар тус бүрд хүргэлт болон/эсвэл очиж авах сонголт харагдана. Захиалгын үед сонгосон хэлбэрийг захиалгын дэлгэрэнгүйгээс харах боломжтой.
Дэлгүүр эзэмшигчдэд зориулсан
Хэрхэн дэлгүүр нээх вэ?
Профайлын цэснээс "Дэлгүүр нээх"-ийг сонгож дэлгүүрийн мэдээллээ бөглөснөөр шууд зар нийтлэх боломжтой болно.
Дэлгүүрээ хэрхэн баталгаажуулах вэ?
Дэлгүүрийн засах хуудаснаас бизнесийн бичиг баримтаа илгээж админд баталгаажуулах хүсэлт гаргана. Баталгаажсан дэлгүүр зар, дэлгүүрийн хуудсан дээр "Баталгаажсан" тэмдэгтэй харагдаж, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлдэг.
Ирсэн захиалгуудаа хаанаас удирдах вэ?
Хяналтын самбар → "Ирсэн захиалгууд" хэсгээс захиалгыг баталгаажуулах, дуусгах, цуцлах боломжтой.
Орлогоо хэрхэн авах вэ?
Захиалга "Дууссан" болмогц цэвэр орлого (платформын хураамж хасагдсан) Хяналтын самбар → "Хэтэвч" хэсэгт бүртгэгдэнэ. Тэндээс банкны дансруугаа мөнгө татах хүсэлт гаргах боломжтой бөгөөд админ баталгаажуулсны дараа шилжүүлэгдэнэ.
Зараа хэрхэн онцолж, илүү олон хүнд харагдуулах вэ?
Хяналтын самбар → "Миний зарууд" хэсгээс зараа тодорхой хугацаагаар "Онцлох" болгож, хэтэвчнээсээ төлбөр төлж илүү олон хэрэглэгчид түрүүлж харагдуулах боломжтой.
Имэйл: support@rentu.mn
Утас: 8021-2100