Rentu

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 8 сар

1. Ерөнхий зүйл

Энэхүү нөхцөл нь Сэйвтайм Ворлд ХХК (цаашид “Rentu”) -ийн эзэмшдэг rentu.mn платформыг ашиглах нөхцөлийг зохицуулна.

Rentu нь машин, тоног төхөөрөмж, бараа зэргийг олон дэлгүүрээс (vendor) түрээслэх боломж олгодог олон талт зах зээлийн (marketplace) платформ бөгөөд өөрөө түрээслэгч болон дэлгүүр эзэмшигчийн хоорондох гэрээнд оролцогч тал биш, харин технологийн шийдэл, төлбөр тооцоо, харилцааны орчинг хангадаг зуучлагч юм.

Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд буруу мэдээллээс үүдэн гарах эрсдэлийг өөрөө хариуцна.

2. Хэрэглэгчийн төрөл

Түрээслэгч — платформ дээрх зарыг үзэж, захиалга өгдөг хэрэглэгч.

Дэлгүүр эзэмшигч (vendor) — өөрийн дэлгүүр нээж, зар нийтэлж, түрээслэгчдээс захиалга хүлээн авдаг хэрэглэгч.

Нэг хэрэглэгч зэрэг хоёр төрлийн үүрэгтэй байж болно.

3. Захиалгын явц

Түрээслэгч захиалга үүсгэхдээ хугацаа, хүргэлт эсвэл өөрөө очиж авах хэлбэрээ сонгож, Bonum төлбөрийн системээр дамжуулан QPay, карт эсвэл WeChat Pay сувгаар төлбөрөө хийж баталгаажуулна. Зээлээр/хуваан төлөх сонголт удахгүй нэвтрэх бөгөөд одоогоор идэвхжээгүй болно.

Захиалга дараах төлөвүүдийг дамжина: Хүлээгдэж буй → Баталгаажсан → Дууссан, эсвэл аль ч шатанд Цуцлагдсан болж болно. Дэлгүүр эзэмшигч захиалгыг баталгаажуулах, дуусгах, цуцлах эрхтэй; түрээслэгч зөвхөн цуцлах эрхтэй.

Захиалга “Дууссан” төлөвт орсноор үйлчилгээ бодитоор гүйцэтгэгдсэнд тооцно.

4. Хүргэлт ба очиж авах

Дэлгүүр эзэмшигч зар тус бүрд хүргэлт болон/эсвэл өөрөө очиж авах хэлбэрийг тохируулна. Хүргэлтийн хураамж байгаа тохиолдолд захиалгын нийт үнэд нэмэгдэж харагдана.

Хүргэлтийн бодит гүйцэтгэл (цаг хугацаа, чанар) нь дэлгүүр эзэмшигчийн хариуцлага бөгөөд Rentu зөвхөн захиалга болон төлбөрийн урсгалыг зохион байгуулна.

5. Даатгал

Зарим зар дээр дэлгүүр эзэмшигчийн санал болгосон нэмэлт даатгалын багц байж болно. Түрээслэгч захиалга хийх үед даатгал сонгосон тохиолдолд л түүний төлбөр захиалгын нийт үнэд нэмэгдэнэ.

Даатгалын нөхцөл, хамрах хүрээг тухайн зар дээр дурдсанаар зохицуулна. Rentu нь даатгалын гэрээний талуудын хооронд шууд оролцогч биш, зуучлалын үүрэг гүйцэтгэнэ.

6. Баталгаажуулалт (KYC) ба барьцаа

Хэрэглэгч болон дэлгүүр эзэмшигч өөрийн болон бизнесийн бичиг баримтаа илгээж Rentu-ийн админаар баталгаажуулах хүсэлт гаргах боломжтой. Баталгаажсан хэрэглэгч, дэлгүүр платформ дээр харгалзах тэмдэгтэй харагдана.

Баталгаажсан түрээслэгчид зарим зар дээр барьцаа (депозит) төлбөргүйгээр захиалга хийх боломж олгож болно. Энэ нь тухайн зар/дэлгүүрийн тохиргооноос хамаарна.

Хуурамч бичиг баримт илгээсэн тохиолдолд Rentu баталгаажуулалтыг цуцалж, бүртгэлийг хязгаарлах эрхтэй.

7. Цуцлалт, буцаан олголт

Хэрэглэгч захиалгаа “Хүлээгдэж буй” болон “Баталгаажсан” төлөвт байх үед цуцлах боломжтой; “Дууссан” захиалгыг цуцлах боломжгүй.

Захиалгын төлбөр цахимаар (QPay, карт, WeChat Pay) бодитоор төлөгдсөн бол цуцлахад төлбөр автоматаар буцаан олгогдоно. Буцаан олголт нь Bonum төлбөрийн системээр дамжин гүйцэтгэгдэх бөгөөд банкнаас хамааран хэдэн хоногийн дотор дансанд орно.

Rentu нь буруу мэдээлэл, залилан, үйлчилгээний нөхцөл зөрчсөн захиалгын буцаан олголтоос татгалзах эрхтэй.

8. Төлбөр, платформын хураамж

Түрээслэгч захиалгын нийт үнийг (түрээсийн үнэ, хүргэлтийн хураамж, даатгал, жолоочийн зардал гэх мэт), купон код болон хуримтлуулсан онооноос хассан цэвэр дүнгээр бүрэн төлнө.

Rentu нь дэлгүүр эзэмшигчийн орлогоос захиалгын хэмжээнээс хамаарсан шатлалтай хувь хэмжээгээр платформын хураамж суутгана. Дэлгүүр эзэмшигчид ирэх цэвэр орлого нь захиалга “Дууссан” болсны дараа хэтэвчинд бүртгэгдэнэ.

9. Урамшуулал, купон, оноо

Хэрэглэгч найз урьсны линкээр шинэ хэрэглэгч бүртгүүлэхэд урамшууллын оноо хуримтлуулах боломжтой бөгөөд оноог дараагийн захиалгын төлбөрөөс хасаж ашиглаж болно.

Дэлгүүр эзэмшигчийн гаргасан купон код тухайн дэлгүүрийн зард, нэг хэрэглэгч тутамд нэг удаа хэрэгжинэ. Rentu болон дэлгүүр эзэмшигч урамшууллын нөхцөл, хугацааг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, зогсоох эрхтэй.

10. Хэтэвч, мөнгө татах

Дэлгүүр эзэмшигч өөрийн хэтэвчинд хуримтлагдсан үлдэгдлээ банкны дансаараа татан авах хүсэлт гаргах боломжтой.

Мөнгө татах хүсэлтийг Rentu-ийн админ баталгаажуулж, ажлын хэдэн өдрийн дотор шилжүүлнэ.

11. Хэрэглэгчийн үүрэг

Хууль бус, хуурамч, хориотой зүйлийг зарлахгүй байх, бусдын өмч болон аюулгүй байдлыг хүндэтгэх, платформыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах.

12. Хариуцлагын хязгаарлалт

Rentu нь дэлгүүр эзэмшигч, түрээслэгчийн хооронд бодитоор үзүүлэгдэх үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг шууд хариуцахгүй боловч маргаан гарсан тохиолдолд боломжит зуучлалыг үзүүлнэ. Сонгосон даатгал нь бүх төрлийн хохирлыг хамрахгүй байж болохыг хэрэглэгч анхаарна уу.

13. Давагдашгүй хүчин зүйл

Дайн, байгалийн гамшиг, олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.

14. Бусад

Маргааныг талууд эвийн журмаар, эс бөгөөс Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

Rentu нь энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

Асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: support@rentu.mn